Home Дэлхий Хятадууд цөлд асфальтан зам тавихын учир…
Дэлхий - June 3, 2019

Хятадууд цөлд асфальтан зам тавихын учир…

Халуун элсэн цөлд 450 километр урттай өндөр чанарын авто зам барина гэдэг дэмий ажил мэт. Харин Хятад улс хэдэн мянган жилийн турш тэмээн жингийн ачаагаар л хөлхдөг байсан, хэдэн зуун километртээ нэг ч суурингүй элсэн талд маш өндөр өртөгтэйгөөр дэд бүтцийн төсөл гүйцэтгэжээ.

Гангийн халуун нар ээсэн, усгүй, элсэн шуурга байнга шуурч байдаг, ямар ч дэд бүтэцгүй ийм газарт замчид цөлийн газар нутгийг дайрсан дэлхийн хамгийн урт замыг босгожээ. Тэд юуны тулд асар их хөдөлмөр, хөрөнгө хүч зарцуулна вэ?

china1 Хятадууд цөлд асфальтан зам тавихын учир...1f8a9119d558f17d5cd373baefb168e5 Хятадууд цөлд асфальтан зам тавихын учир...

Такла-Макан цөлийг өмнөөс хойш нь холбосон энэ замыг  Таримын зам гэж нэрлэдэг. 1995 онд баригдсан энэ зам 550 км урттай, үүнээс 450 км нь жинхэнэ амьдралгүй цөлөөр дайрч өнгөрнө. Мэргэжилтнүүд зүгээр ч нэг үүнийг дэлхийн хамгийн үнэтэй авто зам гэж нэрлээгүй. Барилгын ажил өндөр өртгөөр боссоноос гадна цаашид ашиглалтыг нь хангахын тулд элснээс хамгаалах шаардлагатай болсон.

maxresdefault Хятадууд цөлд асфальтан зам тавихын учир...

Үүний тулд замын дагуу хуурай, халуун нөхцөлд тэсвэртэй мод, бут суулгажээ. Нүцгэн элсэн дээр ургах чадвартай мод бут тийм ч олон олдсонгүй. Гэхдээ олон жилийн туршилтын үр дүнд заг, бургас зэрэг хэд хэдэн сортын мод, бут ургах боломжтой нь тогтоогджээ.

Мод, бутыг үхэхээс хамгаалж, хиймэл усалгааны систем хүртэл суурилуулсан байна. Усыг гүний уснаас гаргаж авна. Энэ ус нь хэдийгээр эрдэс давс ихтэй ч модны ургалтад сайнаар нөлөөлсөн байна. Ийнхүү километр километрээр нь суулгасаар 3000 орчим газарт буюу 400 орчим километр урт, 70 гаруй мэт өргөн буттай болж чаджээ.

Насосын станцад үйлчилж, усалгааны системийг тогтмолжуулах зорилгоор замын дөрвөн километр тутамд тусгай станц байгуулж, ажилтнууд ажиллуулдаг байна. Үүнээс гадна замын дагуу хэт хэдэн шатахуун түгээх станц, кафе үйл ажиллагаа явуулж байна.

Мэдээж энэхүү нүсэр хөдөлмөр нь хүн ам багатай Шинжаан-Уйгурын автономит дүүргийг л холбох дэд бүтэц байгаагүй. Уг дүүрэг нь Таримын замтай замгүй холбогдож чаддаг байв.

Асуудлын гол учир нь Такла-Маканы цөлөөс нефть, хийн асар баялаг орд илэрчээ. Таримын нефть хийн сав газар 500 мянга гаруй км.кв талбайг хамардаг, өдгөө энд Хятадын нүүрс устөрөгчийн баялгийн 30 орчим хувь нь төвлөрөөд байна. Таримын сав газрын ордыг эзэмших, дамжуулах хоолойн ашиглалтыг хөнгөвчлөх зорилгоор ийнхүү дэлхийд байхгүй урт цөлийн зам байгуулсан аж.

Анхны орд нь Ицикэликэ нэртэй байсан бөгөөд өнгөрсөн зууны 50-иад оноос олджээ. Гэвч тухайн бүсийн тухай геологийн мэдлэг дутуу байсны улмаас Таримын сав газрын баялгийг дутуу үнэлээд орхисон байжээ. Харин нүүрс устөрөгчийн томоохон сав газар гэдгийг нь 1980-аад оноос цөлийн нарийн судалгаагаар мэдэж, хэдэн зуун дээж авсан байна. Тэр үеэс эхлэн төрөөс бүсийг эзэмшихийн тулд асар их зардал гаргажээ.

Эх сурвалж: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…