Home Зөвлөгөө Цагаан идээгээр нүүрээ арчлах арга
Зөвлөгөө - June 5, 2019

Цагаан идээгээр нүүрээ арчлах арга

Зуны хуурай агаар, нарны хэт ягаан туяаны улмаас хүний арьс хуурайшиж мэдрэмтгий болдог байна. Ялангуяа нүүр, хүзүүний арьс нимгэн давхаргатай учир сэвхдэж, борлохдоо хурдан бөгөөд гундаж, өнгөө алдах нь хөгшрөлтийг түрэгсдэг гэж эрдэмтэд үзжээ. Тэгвэл аагим зуны халуунд нүүрний арьсаа үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн гэлтгүйгээр цагаан идээгээр арчилж хамгаалж болдог байна.

Монголчууд урин дулааны цагт цагаан идээ хэрэглэх нь ходоод, гэдэс цэвэрлэддэг гэж үздэг. Ингэснээр дотроосоо эрүүлжиж арьсны өнгө сэргэдэг хэмээн ярьдаг. Таны арьс нар, салхинд түлэгдэж улайсан бол цэвэрхэн алчуур сүүнд дүрээд 10 минут нүүрэндээ тавихад хангалттай. Энэ аргыг долоо хоног хэрэглэхэд таны арьс толигор зөөлөн болно. Мөн арьс тань борлосон бол тараг цайруулах тустай. Ингэхдээ хольцгүй элгэн таргийг ашиглах зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд …