Home Нийгэм Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг таван жил түрээслээд цаашдаа өмчилж болно
Нийгэм - June 6, 2019

Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг таван жил түрээслээд цаашдаа өмчилж болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг батлав. Тодруулбал, төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууцыг иргэдэд түрээслэх юм байна. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байгаа юм байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өмнөх Засгийн газрын үед эхлүүлээд хөрөнгийн дутагдлын улмаас түр зогсоод байсан 1542 айлын орон сууыг иргэдэд түрээслэхээр боллоо. Тодруулбал, Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт эдгээр байрууд баригдсан байдаг.

Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Эдгээр барилгыг түрээслэх шийдвэр Засийн газраас гаргалаа. Нийслэлд баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлнэ. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн” гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Одоо Нийслэлийн эрх мэдэлд очиж байна гэхээр өмнөх журам үйлчлэх үү. Нийслэл шинэ журам гаргах уу? 

-Тийм. Өмнөх журам үйлчлэхгүй. Яагаад гэвэл өмнөх түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхэд хоёр удаа Засгийн газрын тогтоол гарч, нийтдээ 82 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах замаар шийдвэрлээрэй гэж иргэдэд олгосон байсан. Харин энэ удаад орон сууцад гарсан зардлыг улсын төсөвт тусгахаар санал оруулсан боловч дэмжигдээгүй. Тиймээс өнөөдрийн боломжоо ашиглаад аймаг, нийслэлийн Засаг дарга нарт боломжийг олгож байгаа. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар таван жилийн гэрээ байгуулж, иргэддээ олгоод өөрсдийн журмаараа явна.

-Хэрхэн яаж, түрээслэх вэ? 

-Одоо ТОСК хамаагүй. Нийслэлийн орон сууцны корпораци мэднэ.

-Төрийн албан хаагч, ахмад, залуу гэр бүлд квот олгогдоод байсан. Хэвээрээ юу? 

-Тэр журам үйлчлэхгүй. Одоо нийслэл, аймгийн Засаг дарга нар өөрсдөө журмаа танилцуулах байх.

Эх сурвалж: zaluu.com

Summary
0 %

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…