Home Технологи Тайванийн фирм ухаалаг нүдний шилээ танилцуулав
Технологи - June 7, 2019

Тайванийн фирм ухаалаг нүдний шилээ танилцуулав

Та мэс засалч мэргэжилтэй бол ухаалаг нүдний шилээ зүүгээд л мэс заслын ширээн дээрх бие мах бодийн эд эс болоод цусны урсгалыг харж, хянаж болох нь. Энэ бол өнгөрсөн сард Тайпэйд болсон шинэ технологийн үзэсгэлэнд олонд дэлгэсэн ухаалаг нүдний шил юм. “Jorjin Technologies” компанийн бүтээл энэхүү ухаалаг нүдний шил нь “Computex Taipei” үзэсгэлэнд ийн олон нийтийн хүртээл болсон билээ. Дэлхийн програм хннгамж, технологийн төв гэгдсээр ирсэн энэ арлын өндөр технологийн 16 компани бүтээгдэхүүнээ тайлагнасан бөгөөд 2011, 2013 онд Google Glass нүдний шилний танилцуулга хийгдэж байсан юм. Google-ийн нүдний шил хэрэглэгчдийн нүдний өмнө текст, цаг агаарын мэдээ, газрын зураг зэргийг харуулдаг байжээ. Иймд энэ шил худалдаанд гараад шууд л олныг хамарч байлаа.
Гэсэн ч өнгөрсөн сард тус компани Google Glass Enterprise Edition хэмээх шинэ шилнийхээ хувилбарыг танилцуулж байв. Тэгвэл Тайванийн хөгжүүлэгчид хэдэн жилийн өмнөөс ухаалаг нүдний шилний технологи дээр суурилсан сургалгаагаа эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийн хүртээл болгохоор хичээж ирсэн талаар Тайванийн ухаалаг нүдний шилний үйлдвэрлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чен Юу Жун хэлэв. “Google-ийн зах зээл рүү хийсэн анхны хандлага нь албан ёсны алдаа байсан. Бид зах зээл дэх үйлдвэрлэлийнхээ төлөвийг маш сайн бүр хамгийн сайнаар гадарлаж мэддэг” гэж Чен “Forbes”-т хэлжээ.
Тайванийн ухаалаг нүдний шилний салбар жижиг байгаа бөгөөд яг хэр хэмжээгээр хэмжигдэж байгааг Чен онцлоогүй аж. Ямартаа ч энэ зах зээл өснө гэдэгт тэр итгэлтэй байна.ReportLinker зах зээлийн судалгааны фирмийн үзэж буйгаар дэлхий дахины ухаалаг нүдний шилний зах зээл 2022 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүрэх аж. Энэ зах зээл 2017 онд ердөө л 340 сая ам.доллараар үнэлэгдэж байсан билээ.

Тайваньд зөвхөн Google ухаалаг нүдний шилний технологио нэвтрүүлэх гэж оролдоогүй юм. Америкийн North, Vuzix зэрэг фирм ухаалаг нүдний шилээ зах зээлд нэг бүрийг нь 1000 ам.долларын үнэтэйгээр гаргаж байжээ. Харин Японд Epson ухаалаг шилний зах зээлийг эзэлж байна.

zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…