Home Зөвлөгөө ТОСЛОГ ҮС АРЧЛАХ АРГА
Зөвлөгөө - June 8, 2019

ТОСЛОГ ҮС АРЧЛАХ АРГА

ТОСЛОГ ҮС АРЧЛАХ АРГА

Зарим хүмүүсийн үс угаасны маргааш өдөр л, заримдаа бүр тухайн өдрөө тослогтон амархан бохирддог. Тэгвэл үс нь амархан тослогтож, богино хугацаанд бохирддог хүмүүс дараах зөвлөгөөг дагаарай:

ҮСЭЭ ӨДӨР БҮР УГААХ ХЭРЭГГҮЙ

Үс нь амархан тослогтож, сэвсгэ шинэ байдлаа алддаг хүмүүс өдөр бүр үсээ угаадаг. Тэгвэл танд эвгүй байж болох ч өдрөө өдөр бүр угаах нь таны хуйх болоод үсэнд сөрөг нөлөөтэй гэдгийг сана. Учир нь угаах бүртээ шампунь хэрэглэснээр таны үсний тослог чанар нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй.

АНГИЖРУУЛАГЧААС ТАТГАЛЗ

Үсээ угаах тоолондоо ангижруулагч хэрэглэдэг бол энэ зуршлаасаа ч татгалзах хэрэгтэй. Ангижруулагч их хэрэглэх нь үсний уганд сөрөг нөлөө үзүүлдэг учраас хэрвээ та зайлшгүй ангижруулагч хэрэглэхийг хүсч байгаа бол хуйхандаа хүргэлгүйгээр зөвхөн үснийхээ үзүүр хэсэгт түрхэж хэрэглэх нь зүйтэй юм.

ҮСЭЭ ХЭТ УДААН САМНАХ ХЭРЭГГҮЙ

Үсээ угаасны дараагаар үсээ бүрэн хатсаны дараа самнах хэрэгтэй. Мөн үсээ хэт удаан самнах нь таны үсний чанар, эрүүл байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхаараарай. Хүмүүс ихэнхдээ үсээ 5-10 минут самнадаг байна. Хэрвээ таны үс угаасны дараа ширэлдэж, ширэлдээ нь удаан гарч байгаа бол шампуниа солиод үзэх хэрэгтэй.

ҮСНИЙ ТЭЖЭЛИЙН ТОС

Зөвхөн өөрийн үсний онцлогод тохирсон үсний тэжээлийн тос хэрэглэх нь зүйтэй. Магадгүй таны сонгосон үс арчилгааны хэрэгсэл, тэжээлийн тос таны үсний онцлогт тохироогүйгээс үс тослогтож, хуурайшиж, бусад сөрөг нөлөө үзүүлдэг байж болох юм.

ҮСЭЭ БҮҮ ОРОЛД

Магадгүй та өөрийн мэдэлгүй үсээ оролддог зуршилтай бол түүнээсээ салаарай. Үснийхээ үзүүрийг гартаа барьж эргүүлдэг, толгойгоо маажиж, үсээ байнга оролдох нь муу зуршил гэдгийг сана.

Хэрвээ та гадагш гарахдаа өдөр тутамд үсээ индүүдэж, хэлбэрт оруулахын тулд сэнсдэж, янзалдаг бол хааяа ч гэсэн үсээ зүгээр л угаагаад орхи. Өдөр бүр үсэндээ халуун индүү хүргэж, үсээ сэнсдэх нь таны үс, хуйхны эрүүл байдалд сөргөөр нөлөөлнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…