Нэрт кино бүтээлчдэд киноныхоо гол агуулгыг байгалийн дүр зураглалтай холбох боломж тохиох нь ховор байдаг. Энэ жагсаалтад багтсан кинонууд төрлөөрөө ялгаатай ба тэднийг өөр өөр сэтгэл хөдлөлтэй байх үедээ үзэх хэрэгтэй. Дараах түүхүүдийг үзсэний дараа аль нь ч таны толгойноос гарахгүй л болов уу.

A Perfect Getaway

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Нэгэн залуу хос бал сараа мартагдашгүй өнгөрүүлэхийн тулд үзэсгэлэнт арлаар аялахаар болно. Гэвч тэр арал дээр цуврал алуурчид байгаа гэх гэнэтийн мэдээг олж мэдэх болно. Энэхүү ойлгомжгүй өрнөлөөс гадна Хавай, Пуэрто-Рико, Ямайкийн гайхалтай дүр зургийг та олж харах болно.

The Edge

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Ди Каприогоос өөр аюултай аяллын үеэр нүцгэн гараараа баавгай алсан гол дүр бий. Болдуин, Хопкинс нарын тоглосон кинонд тэднээс илүү юу байж болох вэ? Энэ 2 жүжигчнээс гадна Аляскийн гайхалтай байгалийн дүр зургийг олж харах боломжтой. Гол дүрүүдийн харилцаа хандлага хэрхэн өөрчлөгддөг тухай яриад ч дэмий байх.

Taken 2

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Ямар түгшүүртэй гэр бүл гэхээрээ ийм байдаг байна аа! Эхний хэсэгт эцэг нь охиноо муу хүмүүсийн гараас авардаг. Харин одоо охин нь аялалд гарч эцэг эхээ үхлээс аврахаар явах болно. Ийм аяллыг хэн ч хэзээ ч мартахгүй биз. Сэтгэл түгшээсэн өрнөлөөс гадна Стамбулын гайхалтай дүр зургийг олж хараарай.

Point Break, 2015

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Тагнуулын төв газарт ажилладаг серфингээр хичээллэгч, ууланд авирагч, дугуйчин, цанаар гулгагч, бейсер-вингсьютер өөрийн шинэ даалгаврыг авна – хулгайчдын бүлэглэлд орж хамгийн аюултай аялалд явна. Хулгайчид нь ямар хүмүүс гэж бодож байна? Мэдээж хэрэг тэд хамгийн хүнд 8 давааг давахынхаа хажуугаар баяжихыг хүссэн хүмүүс байх болно. Залуу агент тэдэнтэй ойртох тусам түүнд улам л төвөгтэй болох болно. Ийм экстрим, гайхалтай зүйлсийг өөр кинонд хэзээ ч олж харахгүй байх.

Cast Away

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

2000 оноос хойш “Робинзон Крузо” эрчээ алдсан юм. Харин санаанд оромгүй байдлаар эзгүй арал дээр очсон хүмүүсийг Чак Ноланд гэх болж. Фижи арлын үгээр дүрслэхийн аргагүй үзэмжийг сонирхолтой түүхийн бонус гэж хэлж болно. Хэдэн жилийн дотор цор ганцаар цагийг өнгөрүүлснээр ертөнцийг харах үзлийг өөрчилж болдог тухай энэ кинонд гарна.

Into the Wild

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Баян гэр бүлээсээ татгалзаж ногоон автобус гудамжны амьдралыг сонгох хүн ховор л болов уу. Харин энэ залуу татгалзаж чадсан юм. Бодит түүхээс сэдэвлэсэн, киноны гол дүр Эмиль Хирш, гайхалтай онгон байгаль – энэ 3 шалтгаанаар л энэхүү киног үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн нэмж хэлэхэд энэхүү киноны найруулагч нь Шон Пенн юм. Та энэ киног үзсэндээ хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Leap Year

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Хайр хэрхэн санамсаргүйгээр эргэж болдог тухай өгүүлэх хамгийн шилдэг түүхүүдийн нэг. Машины цонхоор харагдах гайхалтай үзэмж мөн шар ногоон дулаан өнгөнүүд энэ киног илүү өнгөлөг, тухтай болгож өгнө. Мөн ирланд уур амьсгал энэ түүхэн дээр нэмэгдэх бонус болж өгнө.

The Painted Veil

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Энэ кино нь “эхлээд урт удаан, аз жаргалтай амьдарч дараа нь хэн нэгэн амьдралд орж ирснээр хайр дуусдаг” тийм төрлийн кино биш. Харин ч эсрэгээрээ өрнөх болно. Энэ түүх өөрийн өвөрмөц байдлаараа хүн бүрийн анхаарлыг татах болно. Энэхүү киног үзсэнээр таны нүд баярлаж сэтгэл зүрх чинь догдлох болно.

Kon-Tiki

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Энэ киног бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд зураг авалт Мальдивийн арлууд, Мальт, Норвеги, Болгар, Тайланд, АНУ-д болжээ. Энэхүү киног үзэж нүдээ баясгахаас гадна зарим зүйлсийг тунгаан бодох хэрэгтэй. Ямар нэг зүйлээр Номхон далайг гатлахаас илүү салаар гатална гэдэг хамгийн баатарлаг хэрэг биш гэж үү?

The Physician

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

“Гэдэсний өвчин”-ий учрыг олж хэрхэн эмчилдгийг мэдэхийн тулд Англиас Перс хүртэл хоёр хөлөөрөө аялна гэдэг тийм ч амар зүйл биш. Хүмүүсийг үхлээс аврахын тулд гол дүрийн залуу хэзээ ч шантардаггүй. Замын төгсгөлд тэрээр өөрийн амьдралыг орвонгоор нь өөрчлөх болно. Сонирхолтой үйл явдлаас гадна үзэгчдийг гайхалтай байгаль дэлхийн дүр зураг хүлээж байна.

The Best Exotic Marigold Hotel

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Энэтхэгийн тансаг зочид буудалд британийн тэтгэврийн хөгшчүүл очихоор шийджээ. Хөл хөдөлгөөн ихтэй амьдралаас холдож хийх зүйлгүй амарна гэж тэд санасан байх. Гэвч бүх зүйл эсрэгээрээ болсон юм. Энэ газарт аялагчдын маань хамгийн сонирхолтой адал явдлууд эхлэх болно.

Midnight in Paris

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Парисын шөнө дундын дараа хэн ч урьдынх шигээ ертөнцийг харахгүй байх. Вуди Аллений кино шилдэг бүтээлээр шалгарч Оскар хүртсэн ажээ. Орчин үеийн Парисын уур амьсгалаас илүү өөр юу байж болно гэж? 1920-иод оны аяллын уур амьсгал л илүү байх болно.

To Rome with Love

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Вуди Аллений өөр нэгэн кино. Киноны өрнөл дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй хотод явагдах болно. Хэрхэн өөр өөр хүмүүсийн хувь заяа өөрчлөгдөх тухай хэд хэдэн түүх гарах болно. Кино романтик, хошигнол, Ромын гудамж, талбайгаар дүүрэн байх болно.

The Darjeeling Limited

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Үүнийг Боливудын ээлжит нэгэн уран бүтээл гэж битгий эндүүрээрэй. Энэ кино бол Энэтхэгээр аялах 3 мулгуу ах дүүсийн тухай гарах америкийн инээдмийн кино юм. Гол дүрүүдэд Эдриан Броуди, Оуэн Уилсон болон Жэйсон Шварцмэн нар тоглосон ажээ. Тэднийг муу кинонд тоглодоггүйг мэднэ биз дээ.

The Good Dinosaur

15 Wonderful Movies About Life-Changing Journeys

Энэ хүүхэлдэйн кино санамсаргүй байдлаар энэ жагсаалтад ороогүй ээ. Нэгдүгээрт, энэ хүүхэлдэйн кинонд хэрхэн гэнэтийн аялал сайхан сэтгэлт бяцхан гүрвэлийн амьдралыг өөрчилсөн тухай гарах болно. Хоёрдугаарт, диснейн уран бүтээлч, техникчид хүүхэлдэйн дээр гарах газар нутгийн дүрслэлийг Discovery дээрх шиг бүгдийг нарийвчлалтай хийж гүйцэтгэсэн юм.

Эх сурвалж: https://brightside.me

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд …