Home Энтертайнмент Шил, лааз цуглуулж мөрөөдлийн хуримаа хийх гэж буй хос
Энтертайнмент - June 16, 2019

Шил, лааз цуглуулж мөрөөдлийн хуримаа хийх гэж буй хос

Дэлхий даяар жилд 300 сая тонн хуванцар сав, 200 сая тонн хөнгөн цагаан лааз үйлдвэрлэгдэж байна. Гэтэл үүний 50 хувь нь зөвхөн нэг удаа хэрэглэх зориуллалттай. Өнөөдөр дэлхий дахинд хог хаягдлын асуудал маш хурцаар яригдаж, байгаль дэлхий хогон далай болон хувираад байгаа билээ.

Австралийн нэгэн залуу хос өөрсдийн мөрөөдлийн хуримаа хийхдээ байгаль дэлхийгээ ч мөн цэвэрлэхээр шийджээ. Леонние Старр болон түүний сүйт залуу Мэтью Портер нар хуримын зардал болох 81,000 ам.доллараа хуванцар, хөнгөн цагаан, шил лааз цуглуулан олохоор болсон нь маш олон хүмүүст зөв үлгэр дуурайлал үзүүлж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд тэд 810,000 ширхэг шил, лааз цуглуулах хэрэгтэй.

Залуу хосын амьдардаг Күийнсланд мужийн засаг захиргаа өнгөрсөн жилээс нэгэн хуванцар гэх мэт дахин боловсруулагддаг хог хаягдлыг асуудлыг шийдвэрлэх нэгэн санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тус мужийн оршин суугчдыг энэ төрлийн хог хаяглаа тодорхой цэгүүд дээр авчирч тушаахыг уриалсан ба авчирсан шил, лааз тутамд 10 центээр урамшуулахаар шийдвэрлэжээ.

Леонне, Мэтью нар өөрсдийн фэйсбүүк хуудастаа “A Recycled Wedding” /Дахин боловсруулагдах хурим/ нэртэй хуудас хөтлөх болсон байна.

Тэдний санааг маш олон хувь хүмүүс болон байгууллагууд дэмжиж, дагагчид ч гэсэн өдөр өдрөөр эрчимтэй нэмэгдэх болжээ. Тэд “A Recycled Wedding” хуудсаа 2018 оны арваннэгдүгээр сард анх нээсэн бөгөөд одоогоор 60,000 орчим шил, лааз цуглараад байгаа аж. Энэ нь тэд хуримынхаа зардлаас 6,000 ам.долларыг нь олчихсон гэсэн үг юм. Залуу хос энэхүү хуудсаараа дамжуулан хүмүүст хог хаягдлаа хэрхэн ангилан ялгаж хаях талаар зааж зөвлөдөг бөгөөд энэ маягаараа хуримтлал үүсгэсээр 2020 оны гуравдугаар сар гэхэд үндсэн зорилгодоо хүрч, мөрөөдлийнхөө эко хурим хийхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж:BRIGHTSIDE, news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд …