Home Нийгэм ДӨРВӨН ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ОРНО
Нийгэм - June 16, 2019

ДӨРВӨН ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ОРНО

Улаанбаатарт өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна. Харин маргаашнаас эхлэн мягмар гараг хүртэл бороо орно.

Энэ сарын 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст халах боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…