Амьд Хөгжим, Залуучууд, Бүтээлч сэтгэлгээ, Инноваци, Ногоон хөгжил – Монголын ирээдүйн төлөө! уриатай, 18 насныхаа төрсөн өдрийг хоёрхон 7 хоногийн дараа тэмдэглэх гэж байгаа “PLAYTIME 2019” олон улсын хөгжмийн наадмын үнэнч үзэгчдэдээ барьж байгаа бэлэг бол маргааш Гранд Зайсан Хилл Цогцолборт зохион байгуулагдах Playtime 2019 Summer Pre-Party!

Энэ партинд заавал очих 5 шалтгаан бий: 

1. Зургадугаар сарын 22. Энэ зуны хамгийн урт өдөр, нар буцахаас өмнө халуун зуны жаргалтай өдрийг нартайгаас эхэлж, сартай дуусгах – хамгийн урт өдрийн хамгийн урт үдэшлэг.

Wondha Mountain

2. Bodikhuu, Wondha Mountain, Silhouette Tuesday, Sir Alex, The Colors, The Lemons гээд “PLAYTIME 2019” наадмын шинэ залуу авьяас болон наадмын үнэнч оддын тоглолтыг үзэж, сэтгэл зүрхээрээ хамтдаа “биеэ халаах”.

3. “PLAYTIME 2019” нийт 8 тайз болон асрын хөтөлбөртэй. Энэ нь урьд жилээс 3 шинэ тайзаар илүү! Summer Pre-Party-д ирж эдгээр тайз, асрын бэлдсэн хөтөлбөрийг олж мэдээрэй. Ингэж байж л гурав хоног үргэлжлэх наадмаа мартагдашгүй өнгөрөөх мэргэн төлөвлөгөө гаргаж чадна.

4. Наадамдаа яаж очих, юу авч явах, юу өмсөх, хэнтэй явах, ямар хоол идэж, ямар ундаа ууж, хэзээ нь иога хийж, хэзээ нь хөгжмөө сонсож, хэзээ нь дисконд орж, хэрхэн Улаанбаатарынхаа хөгжимд хайртай, хөгжилтэй залуустай танилцаж болох талаар танд байгаа олон асуултад энэ үдэшлэг хариулах болно.

5. Хамгийн чухал нь наадмын гурван өдрийн тасалбараа 30 хувийн хөнгөлөлттэй авах цорын ганц боломж бол Playtime 2019-Summer Pre-Party!!! Та энэ боломжийг бүү алдаарай!

Зуны хамгийн урт өдөр 6-р сарын 22-ны 18.00 цагаас уулзацгаая! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…