Их Британид амьдардаг Жоси Бөрдс хэмээх 93 настай эмэгтэй саяхан “хийж үзэх зүйлс”-ийн жагсаалтад нь багтсан нэгэн өвөрмөц хүслээ биелүүлжээ. Насаараа хууль зөрчилгүй амьдарч ирсэн тэрээр үхэхээсээ өмнө цагдаад баривчлагдаж үзэхийг хүсдэг байсан аж. Манчестер хотын цагдаагийн газар өндөр настны сүүлчийн хүслийг хүлээн авч ёсоор болгосон байна. Цагдаа нар  Бөрдсийг баривчилж, түр саатуулсны дараа суллан явуулжээ.

Түүний ач хүү Пам Смит энэ тухай твиттертээ жиргэж, Манчестер хотын цагдаагийн газарт талархал илэрхийлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр “Эмээгийн бие өдөр ирэх тусам дордож байна. Тэрээр хэтэрхий оройтохоосоо өмнө цагдаад баривчлагдаж үзэхийг хүсдэг байсан. Түүний хүслийг биелүүлж өгсөнд баярлалаа” гэж бичсэн байна.

View image on TwitterView image on TwitterView image on Twitter

Pam Smith@sterlingsop

A big thank you to @gmpolice for “arresting” my Gran Josie today. She is 93 years old and her health is failing, and she wanted to be arrested for something before it’s too late. She has a heart of gold and thoroughly enjoyed it today. Thank you for granting her wishes.

Хотын цагдаагийн газар ч өндөр настай оршин суугчийн хүслийг биелүүлсэндээ баяртай байна гэжээ. Мөн сайн дураараа баривчлагдах хүслээ илэрхийлсэн анхны хүн нь Жоси Бөрдс биш гэдгийг дурдаад өнгөрсөн гуравдугаар сард 104 настай эмэгтэйгийн баривчлагдаж үзэх хүслийг биелүүлсэн гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…