БГД-ийн 5-р хороо, ”Сэлбэ-Оюу” ХХК-ны Сэлбэ-2 плаза зочид буудлын үйл ажиллагаанд 2019 оны 06-р сарын 26-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар тус зочид буудлын зочин хүлээн авах өрөөний мини баар нь тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаагаар үйлчилж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан. Мөн Өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, физик хэмжилтээр өрөөний гэрэлтүүлэг, шуугиан, температур, чийглэг нь стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд …