“Playtime 2019” хөгжмийн наадам энэ сарын 5, 6, 7-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам маань энэ жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Playtime амьд хөгжмийн наадам гэж явдаг байсан бол энэ жилээс хөгжмийн наадам болж байгаа аж. Тус наадамд хип хоп урсгалын уран бүтээлчид ч оролцохоор болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…