Мексикийн Гвадалахара хотод орон нутгийн цагаар ням гарагийн 01:00 цагийн үед их хэмжээний цас орсны улмаас зам боогдож, оршин суугчид тээврийн хэрэгслээ ухаж гаргахаас өөр аргагүй болоод байна. Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр хотод 152 см зузаан цас орсон бөгөөд арми, онцгой байдлын албан хаагчид шөнийн турш замуудыг цэвэрлэжээ.

Жалиско мужийн захирагч Энрика Алфаро Рамирес “Өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан. Өмнө нь хэзээ ч ийм зүйлтэй учирч байсангүй. Хамгийн гол нь хүн гэмтсэн, амь эрсэдсэн тохиолдол гараагүй” хэмээн мэдээлжээ.

Өнгөрсөн долоо Европын бүс нутгууд ялангуяа Франц, Испани зэрэг орнуудад цельсийн 44 хэм хүртэл халсан бол Хойд Америкийн Мексик улсад ийнхүү цаг агаар гэнэт хүйтэрч, их хэмжээний цас ороод байна.

Эх сурвалж: Daily Mail

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд …