Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 7.2 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.5 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр нэг хувь (79.7 сая ам.доллар), Улсын нийт гадаад өр гурван хувь (778.6 сая ам.доллар)-оор тус тус өсжээ.

Харин Төв банкны өр хоёр хувь буюу 42.1 сая ам.доллароор өссөн бол хадгаламжийн байгууллагуудын өр найман хувь буюу 173.1 сая.амдоллароор нэмэгджээ. Нийт гадаад өрийн 25 хувийг Засгийн газрын өр, 7 хувийг Төв банкны өр, найман хувийг хадгаламжийн байгууллагуудын өр, 28 хувийг бусад салбаруудын өр, 32 хувийг компани хоорондын зээллэгийн өр тус тус эзэлж байна.

П.Хүслэн

Эх сурвалж: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соё…