Home Зөвлөгөө Хуримын ерөөлийн үгс
Зөвлөгөө - July 7, 2019

Хуримын ерөөлийн үгс

Summary
0 %

Амраг хосын хайрын сэтгэлээс мандах
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг хайрлан жаргана гэдэг чинь
Алаг энэхэн хорвоогийн жргалан юм шүү

Урилга захиалах ЭНД дар

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нь нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин сайхан жаргаарай Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амгалан жаргаарай

Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амар жаргаарай


1     Хорвоо дэлхийн уудамд

Хос хун шиг амьдрах гэж

Хоёр биенийхээ аав ээжийг

Хамгаас илүү халамжлах гэж

Хонгор үрсийнхээ зулайг

Хоёул зэрэгцэн үнэрлэх гэж

Хорвоог туулах хамтын амьдралаа

Хотол түмэндээ гэрчлэн андгайлах гэж

Хурим найрын ёслолын хойморт

Хүндэт таныг урин залъя

Гэгээн тэнгэрлэг их хайрын минь

Гэрч нь болж Та минь залраарай

*********************************************************************************

2       Ерөөл учрал бүрдсэн

Ертөнцийн энэ сайхан өдөр

Хаан бугуйвчаар жаргал нэгтгэж

Хатан сүйхээр заяа зангидаж байна

Өвгөдөөс уламжлагдсан ган тулганд

Өөдөө бадарсан галаан асааж

Өрхөн дээр цугласан долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Айл боллоо бид хоёр

Золгон учирсан энэ өдрөөс

Зочин таны сайхан ерөөлөөр

Ургийн холбоо батжих болтугай

Удмын өлзий дэлгэрэх болтугай

******************************************************************************

3        Ховор эрдэнийн үнэтэй

Залуу сайхан нас

Хосоор амьдрах жамтай

Замбуу тивийн ёс

Насанд энхжин, жарган дэлгэрэхийн

Хишиг буян, ерөөлийг айлтган

Наран хотолсон халуун голомтдоо

Хүндэт зочдоо өөдөө залъя!

******************************************************************************

4           Тоонот гэрээн барьж

Тогтуун жаргалтай амьдарюү гэлээ

Тулгандаа галаан бадрааж

Түвшин жаргалтай амьдарюү гэлээ

Өргөө гэрээн барьж

Өнөд жаргалтай амьдарюү гэлээ

Үүрдийн ариун хайраар

Үрсээ өсгөн мөнхөрюү гэлээ

******************************************************************************

5           Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд

Өөдөө цоролзсон галаа өрдөж

Өрхөн дээр цугласан Долоон бурханд

Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор

Айл боллоо бидэн хоёр.

          Урьсан хосын голомт бадарч

          Уригдсан таны буян дэлгэрч

          Удам ургийн холбоо зузаарч

          Удаан жаргалын ерөөл оршиг

********************************************************************

6          Эцгийн ариун голомтыг

Ган тулгандаа бадрааж

Золгон учирсан энэ өдрөөс

Зочин таны сайхан ерөөлөөр

Ургийн холбоо батжих болтугай

Удмын өлзий дэлгэрэх болтугай

Нарт хорвоогийн буяныг эдэлье

Насан туршид хамтран жаргая…

******************************************************************

7         Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж

Өөдөө ассан галаа бадрааж

Өрх гэрийнхээ үүдийг татаж

Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор

Айл боллоо бидэн хоёр.

******************************************************************

8        Хорвоо дэлхийн уудамд

Хос хун шиг амьдрах гэж

Хоёр биенийхээ аав ээжийг

Хамгаас илүү халамжлах гэж

Хонгор үрсийнхээ зулайг

Хоёул зэрэгцэн үнэрлэх гэж

Нартын жамыг дагаж

Насаараа хамт амьдрах гэж

Айл боллоо бидэн хоёр

Урьсан бидний ураг батжижУригдсан зочдын өлмий бат оршиг

**********************************************************************

9         Алтайн хөгөлгөр уулсаас сүлд хийморь буулгаж

Аавын алтан өргөөнөөс гал голомтоо ихэрлүүлж

Танхил залуу насны тавилан заяа гэрэлтүүлж

Тэнгэр бурхны таалал дор наран тооноо өргөж

Удам судраа барилдуулсан

Учралын өлзийт энэ өдөр

Төр улсдаа өрх нэмсний баярт

Түмэн олондоо бүл нэмсний учирт

Төрөл садан, ахан дүүс, анд нөхөд та бүхнийхээ

Түвшин сайхан хурим найрынхаа дэлгэр хойморт урин залъя

*************************************************************************

10        Хаан аавын үүсгэсэн голомтыг залгаж

Хатан ээжийн асаасан галыг цахиж

Өвөг дээдсийнхээ ёсыг даган

Өрх гэрийнхээ үүдийг татлаа бидэн хоёр

Ураг холбон барилдах

Учралт энэ өдөр

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан таны ерөөл бат оршиг

************************************************************************

11        Мандах нарны гэгээн цацрагт голомтоо бадрааж

Манцуйд торних нялх үрсийнхээ инээмсэглэлд ариусаж

Өвөг дээдсийнхээ ариун голомтод цучил нэмж

Өрнөх амьдралаа холбон гэр бүл боллоо бидэн хоёр

Урьсан бидний ураг батжиж                     Уригдсан зочдын өлмий бат оршиг

***********************************************************************

12        Дэлгэр зуны сайхан өдрийг товлож

Дээшлэн дэвжихийн ерөөл дэвшүүлж

Өвгөдийн шийрлэсэн ган тулганд

Өөдөө дүрэлзэх галаан бадрааж

Өөдлөн дэвжихийн  ерөөл өргөж

Өрхөө татаж айл боллоо бид хоёр

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан таны  өлмий бат оршиг

***********************************************************************

Хурим найр, тэмдэглэлт өдөр, даахины урилга

💃 💑 👪
Хурим, тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолын ажиллагааны урилга, мэндчилгээг захиалгаар хийж үйлчилнэ.
Энгэрийн тэмдэг, ойн уулзалтын цацагтай энгэрийн тэмдэг зэргийг хийж гүйтгэнэ захиалга авна.

Захиалгын утас: 95990024

Facebook Page: melong llc

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд …