Home Нийгэм Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ
Нийгэм - July 12, 2019

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн тоос хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдааныг  Хүй долоон худагт өнөөдөр Төрийн гурван өндөрлөг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар нар үзэж сонирхов.

Хурдан дааганы уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгасан юм. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Ч.Махбалын хүрэн ажнай тодров. Харин айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, торгон жолоо өргүүлсэн юм.

Төрийн гурван өндөрлөгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Я.Санжмятав, Я.Содбаатар тэргүүтэй  УИХ, Засгийн газрын гишүүд дагалдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…