Home Улс төр Г.Занданшатар: Монгол Улс саарал жагсаалтад орох бодит эрсдэл үүссэн
Улс төр - October 10, 2019

Г.Занданшатар: Монгол Улс саарал жагсаалтад орох бодит эрсдэл үүссэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Зарчмын зөрүүтэй саналын санал хураалт явуулж дууссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс саарал жагсаалтад орох бодит эрсдэл үүссэн. Энэ талаар Бангконгт болсон хурлаар ажлын төлөвлөгөө авсан. Ийм учраас холбогдох байгууллагын саналаар УИХ-аар холбогдох байгууллагад энэ хуулийг баталж байгаа тухай албан бичиг явуулж байгааг мэдэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хороонд орон тоо нэмж байгаа. Үүнтэй холбоотой хууль бус ажилчдыг Монгол Улсаас албадан гаргаж байгааг мэдэгдсэн албан захидал явуулж байгааг мэдэгдье” гэв.

Ингээд чуулганы хуралдаанаар  Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Эх сурвалж: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…