Home Эрүүл мэнд Утаа хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг
Эрүүл мэнд - October 10, 2019

Утаа хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг

 Учир нь агаарын бохирдол ихтэй газарт амьдардаг эцэг эхчүүд хүүхдээ үзүүлэхээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандаж буй нь судлаачдын анхаарлыг татсан байна.

Тодруулбал, PM2.5 гэх нарийн ширхэгтэй тоосонцор дахь  2.5 мкм диаметрээс жижиг нянгууд уушгинд орж, бусад эрхтэнд нөлөөлөн, цусанд нэвчдэг. Тэдгээр нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэж, удаан үргэлжилбэл хавдар, зүрхний шигдээс үүсгэдэг аж.

БНХАУ-ын Цинциннатийн их сургуулийн судлаач, Цинциннатийн Хүүхдийн эмнэлгийн эмч нар сэтгэцийн өвчтэй хүүхдүүдэд үзлэг хийж, оршин суудаг газрынх нь PM2.5 тоосонцрын концентрацыг судалжээ. Түүнчлэн дээрх судалгааны багийн ахлах Патрик Райан “Бага насны хүүхэд агаарын бохирдолд өртөх нь өсвөр насандаа сэтгэлийн хямрал, түгшүүртэй болж төлөвшихөд нөлөөлж байна” гэж хэвлэлийн мэдэгдэлдээ дурдсан байна.

Түүнчлэн судалгаагаа илүү гүнзгийрүүлэх шаардлагатай ч агаарын бохирдлын түвшин өндөр бүс нутагт амьдардаг хүүхдүүдийг хүнд өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь илүү ач холбогдолтойг дээрх судлаач нар анхааруулав.

Ташрамд дурдахад, Их Британийн сургуулийн судлаачид хотод суурьшдаг өсвөр насныхан орон нутагт амьдардаг хүүхдээс бараг хоёр дахин их өвчилдөг болохыг судалгаагаар тогтоосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…