Home Дэлхий Сөүлд дроны фестивал болжээ
Дэлхий - Технологи - October 15, 2019

Сөүлд дроны фестивал болжээ

СӨҮЛ. /TASS/. “Seoul Drone Challenge 2019” дроны фестиваль Сөүл хотын Кваннару цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Энэхүү арга хэмжээг эрх баригчид 10 дугаар сарын эхээр хийхээр төлөвлөж байсан хэдий ч “Линлин” шуурганы улмаас төлөвлөгөөгөө хойшлуулсан байна.

Арга хэмжээний үеэр хүмүүс зугаа цэнгэл төдийгүй аж үйлдвэр, аюулгүй байдлын салбар зэрэг чухал даалгавруудыг гүйцэтгэхэд ашигладаг дроны үзэсгэлэн болон парадыг үзэж сонирхжээ. Түүнчлэн энэ үеэр нэгэн зэрэг хэдэн зуун дрон нислэг үйлдэж байгааг харуулахаас гадна хөдөө аж ахуйн, галын болон тусгай зориулалттай бусад дроны ажиллагааг харуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…