Home Спорт Н.Баатар бүх өрсөлдөгчөө цэвэр ялж дэлхийн аварга боллоо
Спорт - October 15, 2019

Н.Баатар бүх өрсөлдөгчөө цэвэр ялж дэлхийн аварга боллоо

Гүрж улсын нийслэл Тбилис хотноо бөхийн төрлүүдийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж дууслаа.

22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 27 тамирчин чөлөөт бөхийн төрлөөр оролцож хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль, нийт есөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн түүнчлэн манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг түүвэрлэн толилуулдаг уламжлалынхаа дагуу өчигдөр Алтан медаль хүртсэн МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Д.Бумбаярын бүх барилдааны бичлэгийг толилуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Тэгвэл өнөөдөр “С” ангилал буюу 46-50 насны ангиллын 70кг жинд дэлхийн аварга болсон “Тулгат” клубийн тамирчин, Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Н.Баатарын бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 2016 онд мастеруудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан Н.Баатар Тбилисид дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аваргын тавцанд зогссон юм.

Тэрээр 1/8 шигшээд Италийн бөхийг 13:0 харьцаагаар цэвэр яллаа.

1/4 шигшээд Гүржийн бөхийг 10:0 харьцаагаар мөн цэвэр ялав.

Хагас шигшээд ОХУ-ын бөхийг 6:0 харьцаагаар ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

 Аваргын алтан медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдан цэвэр яллаа.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…