Home Улс төр Сайжруулсан түлшний асуудлаар ирэх сард нийтийн сонсгол зохион байгуулна
Улс төр - October 15, 2019

Сайжруулсан түлшний асуудлаар ирэх сард нийтийн сонсгол зохион байгуулна

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэх шатанд иргэд угаарын хийнд хордож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсаар байна. Энэ асуудалтай холбогдуулж, нийтийн сонсгол зохион байгуулах санаачлагыг өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг МАН-ын бүлгийн гишүүд мөн дэмжин, НИТХ-ын даргад хүсэлтээ хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын тэргүүлчдийн ээлжит хуралдаанаас ирэх арваннэгдүгээр сарын 4-нд нийтийн сонсгол зохион байгуулахаар тов гаргалаа.

Нийтийн сонсголд эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчид болон иргэдийн төлөөлөгчид оролцох боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…