Home Нийтлэл СУДАЛГАА: АГААРЫН БОХИРДОЛ ИХТЭЙ ХОТЫН ХҮМҮҮС ТҮРЭМГИЙ ЗАНТАЙ БОЛДОГ
Нийтлэл - October 15, 2019

СУДАЛГАА: АГААРЫН БОХИРДОЛ ИХТЭЙ ХОТЫН ХҮМҮҮС ТҮРЭМГИЙ ЗАНТАЙ БОЛДОГ

АНУ-ын Колорода болон Миннесота их сургуулийн эрдэмтэд бохирдолтой агаараар амьсгалах нь хүнийг түрэмгий ааш, авир гаргах, улмаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. Жессе Бурхардтаар ахлуулсан судалгааны баг ижил хугацаан дахь гэмт хэрэг болон агаарын чанарын  үзүүлэлтүүдийг нэгтгэн, харьцуулжээИнгэхэд агаарын чанар муудах тусам гэмт хэргийн гаралт ихсэж байсан нь тодорхой болов.

Өдрийн PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 10 хувиар нэмэгдэхэд хүний биед санаатайгаар халдах гэмт хэрэг 0.14 хувиар нэмэгджээ.

Агаар бохирдуулагч бодис болох озоны хэмжээ мөн адил 10 хувиар нэмэгдэхэд гэмт хэргийн гаралт 0.3 хувиар нэмэгдсэн байна.

Өмнө нь  агаар бохирдуулагч бодисын нэг болох хар тугалганы агаар дахь хувь хэмжээг буулгах арга хэмжээг 1970-1980 жилүүдэд авч хэрэгжүүлсний дүнд 1990-ээд он дахь гэмт хэргийн гаралт буурсан байсныг 2007 онд АНУ-д хийгдсэн нэгэн судалгаа баталжээ.

Хэр цэвэр агаартай байна төдий хэмжээгээр гэмт хэргийн гаралт буурдаг. Бурхардт, түүний багийнхны үзэж байгагаар агаар дахь PM2.5 тоосонцор, озоны хэмжээг 10 хувиар бууруулбал жил болгон гэмт хэргээс үүдэлтэй 1.4 тэрбум ам.долларын хохирлоос сэргийлэх боломжтой юм.

Эх сурвалж: economist

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…