Home Дэлхий ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь
Дэлхий - October 15, 2019

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд тэвдэж сандарч дээвэр, өндөрлөг газарт зүтгэсэн нь зөвхөн хүмүүс биш юм. Токио хотын иргэдтэй зэрэгцэн муу усны нүх, харанхуй хонгилд аж төрдөг хархнууд ч мөн хүнд байдалд оржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр ширүүн бороо асгарсан хүндхэн өдрийн дараа гол мөрөн савнаасаа хальж, гудамж талбай, иргэдийн эзэмшил усанд автсан. 

Твиттер цахим хуудсанд байршуулсан бичлэгийг Токиогийн Шибуяа дүүрэгт шөнө дундын үед хийжээ. Хархнууд хар салхи, үерийн дараа газар доорх нүхнээсээ гарцгааж хуурай газар, хоол хүнс хайн тэвдэцгээсэн байна. Хотын иргэн бүр гэртээ бүгж, хаалгаа хаан хар салхийг эсэн мэнд өнгөрөөхөөр нуугдаж суух хооронд Шибуяагийн гудамжаар олон арван харх жирийн оршин суугч мэт хөлхөлджээ.

Embedded video

 

Японы нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн Хагибис далайн шуурганы улмаас одоогоор 49 хүн амь үрэгдэж, 200 гаруй иргэн бэртэж, 14 хүн сураггүй алга болоод байгаа юм. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр 110,000 гаруй бие бүрэлдэхүүн хар салхины дараах аврах болон хайгуулын ажилд нэгджээ. Үүнд цагдаагийн 13,000 ажилтан, 66,000 гал сөнөөгч, өөрийгөө хамгаалах 31,000 хүчний бие бүрэлдэхүүн багтсан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.soranews24.com. livetv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…