Home Нийгэм Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог Яармагийн уулзваруудад суурилуулжээ
Нийгэм - October 21, 2019

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог Яармагийн уулзваруудад суурилуулжээ

Өнөөдрөөс эхлэн Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур ажиллаж эхэллээ.

Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм.  Өөрөөр хэлбэл энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа юм.  Энэхүү зохион байгуулалтыг хийснээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Гэрлэн дохионы товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах зургаан гарцны уулзварт байрлуулсныг  Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…