Home Дэлхий ЯПОНЫГ ДАХИН ХОЁР ХАР САЛХИ ДАЙРАХ ГЭЖ БАЙНА
Дэлхий - October 22, 2019

ЯПОНЫГ ДАХИН ХОЁР ХАР САЛХИ ДАЙРАХ ГЭЖ БАЙНА

ТОКИО. /RIA Novosti/.  Өнгөрсөн долоо хоногт нүүрлэсэн байгалийн гамшгийн уршгийг бүрэн арилгаж дуусаагүй байгаа Япон улсын эрэг рүү дахин хоёр хар салхи ойртож байна.

Японы цаг уурын газраас мэдээлснээр, “Нэогури” хэмээх хар салхи 10 дугаар сарын 22-ны өглөө гэхэд Японы баруун өмнөд болон Токио хотын өмнөд хэсэгт хүрэх төлөвтэй байна. Хар салхины хурд секундэд 45 метрт хүрэх бөгөөд салхины төв хэсэгт даралт 985 гектопаскаль байх аж. “Нэогури” нь энэ улиралд дэгдсэн 20 дахь хар салхи болж байгаа юм. Үүнээс гадна, “Буалой” хэмээх бас нэг хар салхи 10 дугаар сарын 26-ны шөнө Японы зүүн эрэгт хүрнэ. Хар салхины хурд секундэд 50 метрт хүрч болзошгүй гэж цаг уурчид анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы төвийн нутгийг “Хагибис” гэх хүчтэй хар салхи дайрсан билээ. Хар салхи үер, хөрсний гулгалт дагуулсны улмаас 79 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй алга болсонд тооцогджээ. Байгалийн гамшгийн улмаас гэмтсэн хүний тоо 400-д хүрсэн байна.

 

эх сурвалж: 24news.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…