Home Улс төр ШУУРХАЙ: Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаардлаа
Улс төр - October 23, 2019

ШУУРХАЙ: Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг ажлаа өгөхийг УИХ-ын дарга шаардлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголбанк”-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг саарал жагсаалтад орсон хариуцлагаа хүлээж ажлаа өг хэмээн мэдэгджээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Монгол банкны ажилд ахиц дэвшил байгаа боловч өнөөдрийн нийгэм, улс төр, банк санхүүгийн орчин итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Банкинд, төрд итгэх иргэдийн итгэлийг хүлээлгэхээр хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдсэн. Ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв.

эх сурвалж: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Биткойны ханш унажээ

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.08 хувиар унаж, нэг нэгж нь 7488…