Гэрийн нөхцөлд эсгий шаахай, эсгий бойтог, эсгий гуталаа өдөр тутамд болон өнжөөд хөөстэй порлоноор хөөсрүүлж арчсаны дараа чийгтэй цэвэр алчуураар арчиж цэвэрлэнэ. Гүн бохирдолтой бол гутал цэвэрлэгээний салонд өгөх нь тохиромжтой.
Та эсгий гутал болон гэрийн шаахайгаа эхлээд улыг нь цавуугаар наасан байна уу оёдолтой байна уу гэдгийг сайтар шалгаад оёдолтой бэлэн улаар хийгдсэн байвал угаалгын машиныхаа ноосон эдлэл угаах горим дээр тохируулан хүйтэн усаар буюу дээд тал нь 20 градус дээр 10-15 минутын тохиргоогоор угаахыг зөвлөж байна. Угаагаад сэгсэрсэний дараа гаргаж ирээд гутлын хэвлүүрт хийж гараараа бага зэргийн элэлт хийх болон гурилын элдүүрээр элдэн хавтгайлах маягаар гутлын түрийг тэгш үрчлээгүй болгож хатаагаарай. Ер нь ноолууран бүтээгдэхүүний арчилгаатай адил гэдгийг санаарай. Мэдээж хэт халуун усанд агших, цавуугаар наасан бол ул салах аюултай.
Манай UKI гутлын хувьд угаалгын машинд 20 градуст 15-20 минутын хугацаатай угаахад ямар ч асуудалгүй угаагддаг байгаа шүү. Та аль болох бага бохирдолтой үед нь өдөр тутамдаа хөөстөй алчуураар арчин арчлаад байвал үргэлж цэвэрхэн явна.
Даавуун болон ноосон эдлэл уснаас хамгаалах шүршигч бүтээгдэхүүнийг ашиглан цацаж болно. Цацахдаа зааврын дагуу их норголгүй хэрэглэнэ үү. Цацлага цацсаны дараа 3 хоногтоо тоос шороо болон норохоос сэргийлж хамгаалж чадна.
Эсгий гутал нь ноолууран бүтээгдэхүүнтэй адил арчилгаатай байдаг тул гутлын бөөгнөрсөн хэсгийг САХЛЫН ТАТУУРГА болон БӨӨСНИЙ МАШИНААР цэвэрлэн авахад дахин шинэ мэт өнгөлөг гоё гуталтай болно.
Та сонгосон бүтээгдэхүүнээ санслаад "төлбөр төлөх" товч дээр дарах эсвэл "шууд захиалах" товч дээр дарна. Гарч ирсэн хуудсанд мэдээллийг үнэн зөв бөглөж үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч төлбөрийн хэлбэрээ сонгон төлбөр төлснөөр захиалга баталгаажна.
Тухайн сонгосон бүтээгдэхүүний төлбөрийг 100% төлснөөр захиалга баталгаажна. Төлбөрийг онлайнаар, дансаар шилжүүлж болно. Төлбөр манай дансанд орсон тохиолдолд бид таны сайтад бүртгэлтэй дугаар уу залгаж захиалгыг бүрэн баталгаажуулах болно.