1. Хэрэглэгчийн захиалга баталгаажсан тохиолдолд энгийн хүргэлтэд тооцогдох бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор А бүсэд хүргэлт 3000, Б бүсэд хүргэлт 5000 төгрөгийн төлбөр тооцогдох бөгөөд овор хэмжээ ихтэй, хүнд жинтэй бараа бүтээгдэхүүний хувьд тухайн бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэлд заасан хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ.
Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
Орон нутгийн хүргэлтийг тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
2. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
3. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
4. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба Хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.
5. Хүргэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулахтай холбоотой харилцааг uki.mn сайтад нийтэлсэн “Бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солих журам”-ыг баримтлан шийдвэрлэнэ.